Хайх

Eminem кино урлагийн ертөнцөд эргэн ирж байна

Eminem кино урлагийн ертөнцөд эргэн ирж байна

Продюсерын хувиар

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Рэпер Eminem "Bodied" нэртэй инээдмийн киноны продюсероор ажилласнаар кино урлагийн салбарт эргэн ирж байна. Уг киноны үйл явдалд нэгэн их сургуулийн оюутан дипломын ажлаа рэп тулаан дээр сэдэвлэн хийх болно. "Bodied" киноны найруулагчаар алдартай уран бүтээлчдийн видео клипийг бүтээдэг Жозеф Кан ажиллаж байгаа бөгөөд кино зохиолыг хуучин рэп тулааны аварга Алекс Ларсен буюу "Kid Twist" бичсэн гэж NME сэтгүүл мэдээллэжээ.

Eminem-ийн продюсерлосон "Bodied" инээдмийн кино 2017 оны есдүгээр сарын 7-нд эхлэх Торонтогийн олон улсын кино наадам дээр нээлтээ хийхээр төлөвлөгдөөд байна.

Эргэн сануулахад Eminem 2002 онд "8 Mile" нэртэй өөрийнхөө амьдралын түүхээс сэдэвлэсэн утга уянгын кинонд гол дүр бүтээж байсан билээ.

цааш үзэх