Хайх

Энди Уорхолын бүтээл 195 сая ам.доллараар зарагдаж рекорд эвдлээ

Энди Уорхолын бүтээл 195 сая ам.доллараар зарагдаж рекорд эвдлээ

Орчин үеийн Мона Лиза гэмээр инээмсэглэл

Text: Buro.Mongolia


Америкийн поп соёлын томоохон төлөөлөгч Энди Уорхолын “Shot Sage Blue Marilyn” зураг татвар, бусад зардлуудаа оролцуулан нийт 195 сая ам.долларын үнэ хүрч хамгийн үнэтэй зарагдсан америк уран бүтээл, мөн хамгийн өндөр үнэ хүрсэн ХХ зууны бүтээлүүдийн рекордыг эвдлээ. Хамгийн өндөр үнэ хүрсэн америк уран бүтээлийн рекордыг өмнө нь Жан-Мишель Баскиагийн гавлын яс дүрсэлсэн бүтээл 110 сая ам.долларын үнэ хүрсэн амжилтаар тэргүүлдэг байсан бол ХХ зууны хамгийн үнэтэй бүтээлийн амжилтыг Пабло Пикассогийн “Les Femmes d’Alger” бүтээл (179 сая ам.доллар) эзэмшдэг байжээ.

Bloomberg-ийн мэдээлж буйгаар худалдан авагч нь Ларри Гагосиан гэх уран зургийн галерейн сүлжээ эзэмшигч америк эр гэнэ.

Энди Уорхолын энэхүү бүтээл нь Мэрилин Монрогийн гэрэл зургаас сэдэвлэн зурсан зураг бөгөөд угтаа бол хааш хаашаа 40 инч хэмжээтэй, дөрвөн өөр өнгөнд суурилж бүтээгдсэн юм. Тус уран бүтээлийг дуудлага худалдаагаар борлуулсан ашиг бүхэлдээ Уорхолын дотнын найз байсан Томас Амманы нэрэмжит санд хандивлагдах аж. Уг сангийн удирдах зөвлөлийн дарга Жорж Фрай “Мэрилин Монрогийн хүнд хэцүү амьдрал ба үхэл аль хэдийн мартагдсан. Түүнээс үлдсэн ганц зүйл бол энэхүү орчин үеийн Мона Лиза гэмээр нууцлаг инээмсэглэл бүхий зураг” хэмээн ярьсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх