Хайх

Энэ өдрийн апп: Google Arts & Culture

Энэ өдрийн апп: Google Arts & Culture

Аппын соёлжилт

Text: Buro.Mongolia


Зураг:

Google компани бидний мөрөөдлийг биелүүлсээр байна. Одооноос эхлэн хүмүүс 70 улс орны, мянга гаруй музейг дэлхийн аль ч цэгээс үзэх боломжтой боллоо.

Одоо Google Arts & Culture нэртэй шинэ аппын хэрэглэгч хаана оршиж байгаагаас үйл шалтгаалж Луврын музей эсвэл Тейтийн галерейг үзэх боломжтой. Энэхүү шинэ апп нь Google Photos ба Streetview-ийн боловсруулалт дээр тулгуурлан ажилладаг байна. Тиймээс Arts & Culture апп дээр байрлаж байгаа музейнуудын цуглуулгад орсон урлагийн бүтээл бүрийг бид маш "ойр"-оос үзэж судлан, эргэн тойрныг нь 360 хэмээр харж болно. Тэр ч бүү хэл, урлагийн бүтээлүүдийг өнгөөр нь ба цаг үеэр нь ялгаж төрөлжүүлэх боломжтой. Үүнээс гадна галерейнуудаас ирэх өдөр тутмын мэдээ, мэдээлэл (шинэ үзмэрүүд, тухайн улсын баярын өдрүүдэд ажиллах цагийн хуваарь г.м), сэдэвчилсэн сонирхолтой нийтлэлүүд бас дагалдана.

Google Arts & Culture апп нь iOS, Android үйлдлийн системийн аль, алин дээр гарсан байгаа.

 

цааш үзэх