Хайх

Энэ өдрийн видео: Марго Робби уран гулгалтаар хичээллэж байна

Энэ өдрийн видео: Марго Робби уран гулгалтаар хичээллэж байна

“I, Tonya”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Марго Робби Олимпийн уран гулгалтын тамирчин Тоня Хардингийн дүрд тоглох бэлтгэлээ хийгээд эхэлжээ

Жүжигчин Марго Робби 2018 онд нээлтээ хийх "I, Tonya" намтарчилсан кинонд дуулиант уран гулгалтын тамирчин Тоня Хардингийн дүрд тоглох болсон билээ. Америкийн уран гулгагч Тоня Хардинг ба түүний нөхөр 1994 оны Өвлийн Олимпийн үеэр хамгийн гол өрсөлдөгч болох Нэнси Керриганы хөлийг хуглуулахаар хүн хөлсөлсөн шуугиант хэрэгт холбогдож байсан юм.

Марго Робби энэ дүрдээ бэлдэхээр Калифорни мужийн Бербанк хотод уран гулгалтын бэлтгэлээ хийж буй бичлэгийг Harper's Bazaar сэтгүүл нийтэлжээ. Уг бичлэгээс харахад Марго уран гулгах төрөлхийн авьяастай бололтой.

цааш үзэх