Хайх

Энэ өдрийн видео: Нил Патрик Харрис "A Series of Unfortunate Events" цувралд

Дэниел Хэндлерийн зохиолоор

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix "A Series of Unfortunate Events" гэдэг шинэ цувралынхаа трейлерийг танилцуулсан байна. Харин тус цувралын гол хорон санаатныг жүжигчин Нил Патрик Харрис бүтээжээ. "A Series of Unfortunate Events" цувралын эхний улирлыг Дэниел Хэндлерийн ижил нэртэй зохиолын эхний дөрвөн ботиос сэдэвлэн хийж байгаа юм. Уг зохиолд эцэг эхээ гал түймэрт алдсан Вайолет, Клаус болон Санни гэх гурван хүүхдийн тухай гардаг.

Хамгийн анх 2004 онд "Lemony Snicket's A Series of Unfortunate Events" гэдэг бүрэн хэмжээний кино гарч байсан юм. Тухайн үед хорон санаат Олафын дүрийг Жим Керри бүтээж байлаа. Харин Жим Керри болон Нил Патрик Харрис нарын хэн нь илүү болохыг бид 2017 оны нэгдүгээр сарын 13-нд олж мэднэ.

цааш үзэх