Хайх

Энтони Хопкинс, Мартин Фриман нар Official Secrets триллер кинонд

Энтони Хопкинс, Мартин Фриман нар Official Secrets триллер кинонд

Мөн Харрисон Форд, Натали Дормер, Пол Беттани нар

Text: Б.Амина


Зураг:

Шинэхэн Official Secrets триллер кинонд нэрт жүжигчин Харрисон Форд, Энтони Хопкинс, Натали Дормер болон Мартин Фриман нар тоглохоор болжээ

Энэхүү киног Их Британийн тагнуулын ажилтан Кэтрин Ганны бодит түүхийг өгүүлдэг "The Spy Who Tried To Stop A War" номноос сэдэвлэн бүтээжээ. Киноны гол дүр болох Кэтрин Ганнд жүжигчин Натали Дормер тоглоно. Кэтрин Ганн нь 2003 онд Иракийн эсрэг дайнд NSA байгууллага хууль бус үйл ажиллагаа явуулах гэж байгааг сэтгүүлчдэд задруулсан аж. Үүний улмаас тэрбээр The London Observer-ын сурвалжлагчид улсын нууц задруулсан хэргээр баривчлагдаж байжээ.

Энэхүү Official Secrets киноны найруулагчаар үзэгчдэд The Other Boleyn Girl киногоороо танил болсон Жастин Чадвик ажиллах юм байна. Кино зураг авалтыг энэ оны тавдугаар сард эхлэхээр төлөвлөжээ.

цааш үзэх