Хайх

“Эцсийн зогсоол” аймшгийн кино шинэчлэгдэн гарна

“Эцсийн зогсоол” аймшгийн кино шинэчлэгдэн гарна

“Хөрөө” киноны зохиолчид бүтээхээр болжээ

Text: Buro.Mongolia


Зураг:

Анх хоёр жилийн өмнө эхэлсэн аймшгийн киноны давлагаа ойрын жилүүдэд эрчээ алдахгүй бололтой. Тодруулбал алдарт "Final Destination" буюу "Эцсийн зогсоол" аймшгийн кино дахин шинэчлэгдэн хийгдэхээр болжээ. Одоогийн байдлаар шинэ "Эцсийн зогсоол"-д яг юуны тухай өгүүлэх нь тодорхойгүй байгаа ч "Хөрөө" (Saw) киноны зохиолыг бичсэн Маркус Данстэн ба Патрик Мелтон нар ажиллах нь батлагджээ. Тиймээс үзэгчдийг айлгах тал дээр мэргэшсэн тэд биднийг огт уйдаахгүй гэдэгт итгэлтэй байж болох юм. 

Анх 2000 онд нээлтээ хийж байсан энэхүү кино нь нийт таван ангитай бөгөөд New Line Cinema кино компанийн хамгийн амжилттай кино төслүүдийн нэг байсан юм. "Эцсийн зогсоол" франчайз нь New Line Cinema кино компанид нийт 665 сая ам.долларын орлого оруулж байжээ.

Жеймс Вонгийн найруулсан эхний ангийн үйл явдалд үхлээ урьдчилан харж, үүнээс зайлсхийхийг хичээж буй залуусын тухай өгүүлдэг. Харин шинэ ангийн гол баатрууд энэ удаад үхлийг хуурч чадах болов уу?

цааш үзэх