Хайх

Ева Грин, Жемма Артертон нар дурлалт хосуудын дүрийг бүтээнэ

Ева Грин, Жемма Артертон нар дурлалт хосуудын дүрийг бүтээнэ

“Vita & Virginia” кинонд

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Алдарт зохиолч Виржиния Вульф ба Вита Сэквилл-Уэст нарын хайр дурлалын түүхийг харуулсан “Vita & Virginia” намтарчилсан, романтик кинонд Ева Грин ба Жемма Артертон нар тоглоно

Их Британийн найруулагч Чания Баттон Виржиния Вульф ба Вита Сэквилл-Уэст нарын хайр дурлалын түүхийг харуулсан "Vita & Virginia" нэртэй намтарчилсан кино хийх гэж байна. Жүжигчин Ева Грин тус кинонд Английн алдарт зохиолч Виржиния Вульфын дүрийг бүтээхээр болсон бол Вита Сэквилл-Уэстийн дүрд Жемма Артертон тоглоно гэдгийг The Hollywood Reporter вебсайт мэдээллэжээ.

"Vita & Virginia" киног Айлин Аткинсын 1992 онд тавигдаж байсан ижил нэртэй жүжгийн зохиолоос сэдэвлэсэн байна.

Виржиния Вульф, Вита Сэквилл-Уэст нар хамгийн анх 1922 онд танилцсан бөгөөд тухайн үед хоёулаа гэрлэсэн байсан юм. Тэдний хайр дурлалын харилцаа бараг 10 жил үргэлжилсэн юм. Виржиния Вульфыг 1941 онд амиа егүүтгэх хүртэл зохиолч бүсгүйчүүд найз нөхдийн харилцаатай байжээ.

цааш үзэх