Хайх

“Зодооны клуб” кино рок-дуурь болно

“Зодооны клуб” кино рок-дуурь болно

Нууц явуулга


Чак Паланикийн бүтээл дахин амилахаар боллоо. Дэлгэцнээ олсон амжилтынх нь дараа Дэвид Финчер “Зодооны клуб”-ыг Бродвейн тайзнаа толилуулна

Чак Паланикийн "Зодооны клуб" ном 1996 онд хэвлэгдэж, харин 1999 онд Дэвид Финчер дэлгэцийн бүтээл болгож, гол дүрүүдэд нь Брэд Питт болон Эдвард Нортон нар тоглосон түүхтэй. Анх 2007 оноос найруулагч энэхүү бүтээлийг мюзикл болгох талаар хөөцөлдөж эхэлсэн ба гагцхүү тэрбээр санхүүжилтын асуудлыг шийдвэрлэх дээр багагүй хугацаа алджээ.  Одоо харин "Зодооны клуб" кино рок-дуурь болох болсон талаар мэдэгдэл гарлаа. Тэгэхдээ жүжиг хэзээ нээлтээ хийх, гол дүрүүдэд хэн хэн тоглох талаарх мэдээллийг энэ удаад задласангүй. Арван жилийн өмнө төлөвлөгдөж байсны дагуу энэхүү жүжгийн хөгжмийг "Nine Inch Nails" хамтлагийн тэргүүн болон "Олон нийтийн харилцааны хэрэгсэл" киногоороо "Оскарын" шагналыг хүртсэн Трент Резнор нар зохиох гэнэ.

цааш үзэх