Хайх

Finding Dory хүүхэлдэйн киноны тизер

Дориг харсан уу?

Text: Б.Амина


Эллен ДеЖенерес Finding Dory хүүхэлдэйн кинонд дуу оруулсан билээ. Хүүхэлдэйн киноны шинэхэн трейлер гарах өдрийг зарласан тизер гарсныг үзэцгээе

2003 онд гарсан Finding Nemo хүүхэлдэйн киноны үргэлжлэл болж буй Finding Dory хүүхэлдэйн киноны үйл явдалд Дори хүүхэд насныхаа дурсамжийг санаж, гэр бүлээ хайхаар Немо, Марлин хоёртой аялалд явж буй тухай өгүүлнэ. Доригийн гэр бүлийг хайх явцдаа тэд бусад олон загастай танилцсанаар үйл явдал цааш өрнөх аж. 

Эллен ДеЖенерес Finding Nemo хүүхэлдэйн киноны Доригийн дүрд дуу оруулсан бол энэ удаад ч мөн Finding Dory хүүхэлдэйн кинонд дуу оруулжээ. Хүүхэлдэйн киноны шинэ трейлер гуравдугаар сарын 2-нд Эллены телевизийн шоуны үеэр гарах юм байна. Мөн энэхүү хүүхэлдэйн кино ирэх зургаадугаар сарын 17-нд үзэгчдийн хүртээл болно.

цааш үзэх