Хайх

Flower Bomber: Бэнксигийн баримал

Flower Bomber: Бэнксигийн баримал

Тун удахгүй

Text: Б.Амина


Зураг:

Бэнксигийн уран бүтээлд дурлагчдад дуулгах таатай мэдээ бидэнд байна. Тун удахгүй Medicom Toy компани Бэнксигийн бүтээлээс сэдэвлэсэн баримал худалдаанд гаргах нь ээ

Гудамжны уран бүтээлч Бэнксигийн алдарт бүтээл болох "Flower Bomber"-оос японы Medicom Toy компани урам авч, винил ашиглан 40 см өндөртэй хөшөө мэт баримал бүтээжээ. Тэсрэх бөмбөгний оронд цэцэг шидэж буй хүн одоо ийнхүү зургаас гадна баримал боллоо. Medicom Toy-гийнхон "бөмбөгдөгч"-ийг цагаан өнгөөр үлдээж, харин цэцгийг тодотгон олон өнгөөр буджээ.

Дашрамд дурдахад Medicom Toy-гийн интернет дэлгүүрээр баримлыг тун удахгүй худалдаалж эхлэх аж.

Flower Bomber: Бэнксигийн баримал (фото 1)

цааш үзэх