Хайх

Forbes хамгийн баян америкчуудын жагсаалтыг гаргалаа

Forbes хамгийн баян америкчуудын жагсаалтыг гаргалаа

Энэ онд

Text: Б.Амина


Зураг:

Forbes сэтгүүл жил тутмын АНУ-ын хамгийн их ашиг орлоготой 400 бизнесмены жагсаалтаа гаргасанд Билл Гейтс дахин тэргүүллээ

Microsoft компанийн үүсгэн байгуулагч Билл Гейтс Forbes сэтгүүлийн Америк хувилбарын гаргадаг хамгийн баян америкчуудын жагсаалтыг 22 дах удаагаа тэргүүллээ. Гейтсийн орлого энэ жил 3,2 тэрбумаар буурсан ч 76 тэрбум доллараар үнэлэгджээ. Berkshire Hathaway хөрөнгө оруулалтын компанийн ерөнхий захирал Уоррен Баффетт болон програм хангамжийн Oracle компанийн үүсгэн байгуулагч Ларри Эллисон нар хоёр, гуравдугаар байранд оржээ.

Жагсаалтын эхний аравт Facebook, Amazon-ы үүсгэн байгуулагчид болох Марк Цукерберг болон Жефф Безос нар багтсан байна. Безос, Цукерберг нар дөрөв болон долдугаар байруудад 47 тэрбум, 40,3 тэрбум долларын хөрөнгөөрөө орсон байна.

 

цааш үзэх