Хайх

GEM буюу эргэн нэгдсэн Spice Girls хамтлагийн шинэ дуу цахим ертөнцөд шуугиан тарьж байна

GEM буюу эргэн нэгдсэн Spice Girls хамтлагийн шинэ дуу цахим ертөнцөд шуугиан тарьж байна

Жери, Эмма, Мел Би= GEM

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Spice Girls хамтлагийн гурван гишүүн GEM нэрэн дор “Song for Her” гэдэг шинэ сингл бичүүлсэн бөгөөд энэ дуу нь цахим ертөнцөд алдагджээ

Өнгөрсөн долоодугаар сард Spice Girls хамтлагийн алдарт "Wannabe" дууны 20 жилийн ой болсон юм. Энэ үеэр хамтлагийн гишүүдийг эргэн нэгдэх гэж байгаа талаар цуурхал дэгдсэн билээ. Тэгвэл Жери Холлиуэлл, Эмма Бантон ба Мелани Браун нар өөрсдийн нэрийн эхний үсгүүдээс бүтсэн GEM гэх нэрээр "Song for Her" гэдэг сингл бичүүлсэн бөгөөд энэхүү дуу нь өчигдөр цахим ертөнцөд алдагджээ. Дашрамд хэлэхэд, Spice Girls хамтлагийн бусад хоёр гишүүн эргэж нэгдэхгүй гэдгээ өмнө нь мэдэгдсэн байгаа. Мелани Си өнгөрсөн наймдугаар сард яагаад хамтлагтаа эргэж ирэхгүй шалтгаанаа тайлбарласан эссэ бичиж байсныг та санаж байгаа байх. Тэгвэл Виктория Бекхэм загварын бизнестээ анхаарлаа хандуулаад завгүй байгаа аж.

Ямартаа ч хүмүүст маш их таалагдаж байгаа "Song for Her" гэдэг энэхүү эрч хүчтэй, поп дууг хамтдаа сонсоцгооё.

цааш үзэх