Хайх

Гэртээ ганцаараа: Кевиний урхийг бодит амьдрал дээр туршиж үзвэл юу болох вэ?

Гэртээ ганцаараа: Кевиний урхийг бодит амьдрал дээр туршиж үзвэл юу болох вэ?

Бодит үр дагавар

Text: Buro.Mongolia


Зураг:

Алдарт "Гэртээ Ганцаараа" кинонд гардаг Кевиний хийсэн урхиудыг бодит амьдрал дээр туршиж үзжээ. Ингээд үнэн хэрэгтээ "Нойтон Дээрэмчид" буюу Марв ба Харри нарт юу тохиолдох байсныг харцгаая

Шинэ жилийн баярын гэр бүлийн гол кино болох "Гэртээ Ганцаараа"-д Марв ба Харри гэх хоёр дээрэмчин галд шатаж, халаасан хаалганы бариулд түлэгдэж, савтай будганд цохиулах гэх мэт олон хэцүү давааг туулдаг. Тэгвэл америкийн видеоблогер Марк Робер бодит амьдрал дээр хэн нэгэн зальтай Кевин МакКалистерын урхинд орсон бол түүнд юу тохиолдох байсан талаар дэлгэж байна.

Марк туршилт хийж, хаалганы бариулыг мах шардаг хэрэгслээр халаах бараг л боломжгүй ч савтай будагт нүүрээ цохиулах нь Майк Тайсонтой тулснаас өөрцгүй гэж дүгнэжээ. Харин халаагуураар толгойгоо шатаах нь үхэлд хүргэх аюултай гэдгийг тогтоосон байна. За ингээд юу болохыг харцгаая.

цааш үзэх