Хайх

Ghibli студийн шинэ уран бүтээл 2020 онд дэлгэцнээ гарна

Ghibli студийн шинэ уран бүтээл 2020 онд дэлгэцнээ гарна

Ghibli студийн шүтэн бишрэгчдэд дуулгах таатай мэдээ

Text: Buro.Mongolia


"Spirited Away", "My Neighbor Totoro", "Howl's Moving Castle" зэрэг алдарт анимэйшн бүтээгч Японы Ghibli студи 2020 онд хоёр ч шинэ уран бүтээл толилуулахаар ажиллаж буйгаа мэдэгдлээ. Түүний нэг болох "How Do You Live?" хэмээх анимэйшн киноны найруулагчаар ноён Хаяо Миязаки ажиллаж байгаа ба киноны нээлтийг 2020 оны Токиогийн Олимпын наадмын үеэр хийхээр төлөвлөжээ. Харин хоёр дах уран бүтээлийн тухай тодорхой мэдээлэл гараагүй ч тус киноны найруулагчаар Хаяо Миязакигийн хүү Горо Миязаки ажиллаж буйг онцолсон юм. Тэрээр "Tales From Earthsea", "From Up On Poppy Hill" кинонуудыг найруулж байсан билээ.

Түүнчлэн Ghibli студи 2022 онд нээхээр төлөвлөөд буй сэдэвчилсэн паркийн тухай илүү сэтгэл хөдөлгөсөн мэдээллүүдийг энэ ондоо багтаж цацах болно гэдгээ онцоллоо.

цааш үзэх