Хайх

Гильермо дель Торо Netflix-д зориулж аймшгийн цуврал бүтээнэ

Гильермо дель Торо Netflix-д зориулж аймшгийн цуврал бүтээнэ

Оскарын шагналт найруулагчийн бүтээсэн аймшгийн цуврал

Text: Buro.Mongolia


Зураг:

Найруулагч Гильермо дель Торо Netflix тавцантай хамтарч аймшгийн жанрын цуврал бүтээх гэж байна. "Guillermo del Toro Presents 10 After Midnight" гэх нэр аваад байгаа уг төсөл нь Гильермо дель Торогийн бүтээсэн хамгийн аймшигтай түүхүүдийн цуглуулгаас бүрдэнэ гэдгийг Deadline мэдэгджээ.

Мөн Гильермо дель Торо цувралын хэд, хэдэн ангийг өөрөө найруулахаар болсон байна. Энэхүү төсөл нь Netflix-ийн бүтээж буй анхны аймшгийн антологи цуврал болж байгаа гэдгээрээ онцлогтой.

Уг төслөөс гадна Гильермо дель Торо DreamWorks кино компанитай удаан хугацааны гэрээ байгуулсан байгаа. Тэрбээр энэхүү хамтын ажиллагааны хүрээнд хэд, хэдэн анимэйшн кино бүтээх үүргийг хүлээсэн юм.

Энэ жил Гильермо дель Торо "The Shape of Water" нэртэй уран зөгнөлт киногоороо "Шилдэг найруулагч", "Шилдэг кино" гэх Оскарын наадмын хоёр гол шагналыг хүртсэн билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх