Хайх

“Joker 2” ба Лэди Гагаг тойрсон сүүлийн үеийн дуулианууд

“Joker 2” ба Лэди Гагаг тойрсон сүүлийн үеийн дуулианууд

Text: Buro.Mongolia


Нью-Йоркийн Бронкс дахь Шекспирийн өргөн чөлөөний ойролцоох шатан дээр Хоакин Фениксийн рок н ролл бүждэг үзэгдэл “Joker” киноны сэтгэлд хоногшсон хэсгүүдийн нэг. Тэгвэл яг энэ шатан дээр Хоакин Феникс дуучин Лэди Гагатай бүжиглэж, тамхи татаж буй зураг интернэтээр багагүй шуугиан дэгдээгээд амжлаа. 2024 оны 10 дугаар сарын дөрвөнд нээлтээ хийх Warner Bros. кино компанийн “Joker 2: Folie à Deux” киноны зураг авалтын зургууд дэлгэгдсэн нь овжин маркетинг боллоо хэмээн кино шүүмжлэгчид үзэж байна. Өнгөрсөн сард Нью-Йорк хотын шүүх танхимын гадаа тус киноны масс зураг авалтын хэсэг болсон бөгөөд алиалагчийн өнгөт үс, маск зүүсэн хүмүүс “Жокерыг чөлөөл, тэр буруугүй” гэсэн пайз барин хашхирч, үүнийг сонирхсон иргэдийн бөөгнөрөл үүссэн байна. Хэдийгээр кино компани нууц задлахаас зайлсхийж байгаа ч Лэди Гага Жокерын хайр дурлалын хамсаатан Харли Куинны дүрд тоглох нь эргэлзээгүй гэж үзэх хүмүүс олон байгаа бол, Жокер шинэ романс эхлүүлэх болно гэх цуу яриа ч тархаад байна.

“Joker 2” ба Лэди Гагаг тойрсон сүүлийн үеийн дуулианууд (фото 1)

2019 онд нээлтээ хийсэн “Joker” кино нь “Box office”-оос нэг тэрбум aм.долларын ашиг олж, Оскарын 11 номинацид нэр дэвшсэнээс жүжигчин Хоакин Феникс тус кинонд бүтээсэн дүрээрээ Оскар атгаж, кино баг “Шилдэг кино”-ны төрөлд ялалт байгуулсан юм. Ийм амжилттай киноны дараагийн анги үзэгчдээс өндөр хүлээлттэй байх нь тодорхой бөгөөд энэ ачааг Лэди Гага нуруундаа үүрч байна. Түүнчлэн Deadline-ий мэдээлснээр Лэди Гагатай хамтарч жүжигчин Брендан Глисон, Кэтрин Кинер, Жейкоб Лофланд, Харри Лоути нар туслах дүр бүтээхээс гадна анхны “Joker” кинонд Софигийн дүрд тоглосон Зази Битз эргэн ирэх гэнэ.

“Joker 2” ба Лэди Гагаг тойрсон сүүлийн үеийн дуулианууд (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх