Хайх

Кендалл Женнер, Жастин Тимберлэйк, The Black Eyed Peas ба бусад одууд “Where is the Love?” дууг дахин хийж байна

Кендалл Женнер, Жастин Тимберлэйк, The Black Eyed Peas ба бусад одууд “Where is the Love?” дууг дахин хийж байна

2016 оны хувилбар

Text: Buro.Mongolia


Зураг:

Сүүлийн үед дэлхий даяар болж буй эмгэнэлт үйл явдлуудаас болж The Black Eyed Peas хамтлаг “Where Is the Love” дууг дахин сэргээж байна

Анх 2003 онд гарсан "Where is the Love" дуу нь терроризм, дайн, хүчирхийллийн эсрэг маш хүчтэй дуугарч чадсан. Тэгвэл одоо The Black Eyed Peas хамтлагийн бүх гишүүд мөн тухайн үед тус дууг хамтран дуулсан Жастин Тимберлэйк нар дахин нэгдэж "Where is the Love" дууг дахин шинэчилж байна.

Кендалл Женнер, Жастин Тимберлэйк, The Black Eyed Peas ба бусад одууд “Where is the Love?” дууг дахин хийж байна (фото 1)Кендалл Женнер, Жастин Тимберлэйк, The Black Eyed Peas ба бусад одууд “Where is the Love?” дууг дахин хийж байна (фото 2)Кендалл Женнер, Жастин Тимберлэйк, The Black Eyed Peas ба бусад одууд “Where is the Love?” дууг дахин хийж байна (фото 3)Кендалл Женнер, Жастин Тимберлэйк, The Black Eyed Peas ба бусад одууд “Where is the Love?” дууг дахин хийж байна (фото 4)Кендалл Женнер, Жастин Тимберлэйк, The Black Eyed Peas ба бусад одууд “Where is the Love?” дууг дахин хийж байна (фото 5)

Сүүлийн үед дэлхий даяар болж буй эмгэнэлт явдлууд нь энэхүү дууг дахин хийх гол шалтгаан болжээ. Тухайлбал, Парис, Бельги, Турк, Орландод болсон халдлагуудын дараа хүмүүс энэ дууг дахин хийх санал ирүүлсээр байсан гэж хамтлагийн гишүүн will.i.am ярьсан юм. Тэрээр "Where is the Love" дууны шинэ хувилбараас олсон орлогыг will.i.am-ын "i.am.angel" санд хандивлах болно гэдгийг ч нэмж хэлсэн. Мөн энэ удаад энэхүү дуунд Кендалл Женнер, Мэри Жей Блайж, Ашер, Ванесса Хадженс, A$AP Rocky, Жейден Смит, DJ Khaled, Николь Шерзингер, Жесси Жей ба бусад олон одууд оролцжээ. Түүнчлэн АНУ-д цагдаа нарын гарт буудуулан амиа алдсан Филандо Кастиле ба Алтон Стерлинг нарын гэр бүл нэгдсэн юм. 

Ингээд "Where is the Love" шинэчилсэн видеоны бүрэн хувилбарыг хүлээн авч үзнэ үү.

цааш үзэх