Хайх

Кэти Перри, Ники Минаж нарын шинэ клипэнд “Game of Thrones” ба “Stranger Things” цувралын жүжигчид тоглолоо

“Swish Swish”

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

 

Өчигдөр дуучин Кэти Перри рэпер Ники Минажтай хамтарсан "Swish Swish" нэртэй цоо шинэ клипээ танилцууллаа. "Swish Swish" сингл нь Кэти Перригийн өнгөрсөн зургаадугаар сард гаргасан "Witness" нэртэй дөрөв дэх цомогт багтсан юм.

Дэйв Мейерсийн найруулсан энэхүү клипэнд "Game of Thrones" цувралын "Уул" гэх хочтой жүжигчин Хафтор Бьернссон болон "Stranger Things" цувралын Дастины дүрийг бүтээсэн Гейтен Матараццо нар тогложээ. Видео клипний үйл явдалд сагсан бөмбөгийн халз тулаан гарах бөгөөд Кэти Перригийн баг Хафтор Бьернссоны багийн эсрэг тоглоно. Мэдээж хэрэг дуучин бүсгүйн баг хожигдох боловч талбай дээр Ники Минаж гарч ирэх үед нөхцөл байдал өөрөөр эргэдэг байна.

цааш үзэх