Хайх

Кейт Мосс Massive Attack-ийн клипэнд тоглолоо

Ritual Spirit

Text: Б.Амина


Зураг:

Massive Attack-ийн сүүлд гаргасан Ritual Spirit дууны клипэнд Кейт Мосс тогложээ

Massive Attack хамтлагийн Ritual Spirit цомогт багтсан ижил нэрт дууны клипэнд Роберт өөрийн эртний найз, супер модел Кейт Моссыг урин оролцуулжээ. "Би үргэлж Massive Attack-ийн шүтэн бишрэгч байсан. Роберт надтай хамтран ямар нэгэн юм хиймээр байна гэж санал тавихад би огтхон ч эргэлзээгүй. Би тэдний клипэнд их дуртай бөгөөд клип хийх үйл явцад нь өөрөө оролцох боломж гарсанд баяртай байна" хэмээн Кейт ярьжээ.

Шинэхэн клипэнд Кейт ганцхан бүдэг чийдэнгээр гэрэлтүүлсэн харанхуй орчинд бүжиглэж буйгаар гарна. "Тэр дууны тачаангуй уур амьсгалыг гайхалтай илэрхийлж чадсан" хэмээн Роберт өөрийн бодлоо хуваалцсан байна. Тэд клипний уур амьсгалыг хадгалах зорилгоор ямар ч нэмэлт засвар хийхгүй байхаар шийдсэн нь оновчтой сонголт болжээ.

 

цааш үзэх