Хайх

Кейт Моссын анхны зураг авалтын зургууд дэлгэгдлээ

Кейт Моссын анхны зураг авалтын зургууд дэлгэгдлээ

Өсвөр насны

Text: Б.Амина


Зураг:

Кейт Моссын хамгийн анх оролцсон зураг авалтын архив саяхан цахим хуудсуудад дэлгэгдлээ. Түүний 14 настай төрхийг хамтдаа харцгаая

1988 онд Оуэн Скорбиенагийн дуранд буусан зургууд дээр супер модель Кейт Мосс дөнгөж 14 настай байжээ. Эдгээр зургууд нь түүний модель төрхөөрөө авахуулсан анхны зураг авалтуудын нэг аж. Гэрэл зургууд дээр алдарт модель нүүрээ будаагүй, энгийн хувцаслалттай байгаа ч дөнгөж дэлгэрч буй гоо үзэсгэлэн нь гэрэлтэж харагдана. Удахгүй Лондон хотын Zebra One Gallery-д  Кейт Моссын олны өмнө дэлгэгдэж байгаагүй зургуудыг дэлгэх үзэсгэлэн гарах юм байна. Гэрэл зурагчин үзэсгэлэнгийн нээлтэд Кейтийг урьсан ч супер модель очих эсэх нь одоогоор тодорхой биш байна.

Кейт Моссын анхны зураг авалтын зургууд дэлгэгдлээ (фото 1)Кейт Моссын анхны зураг авалтын зургууд дэлгэгдлээ (фото 2)Кейт Моссын анхны зураг авалтын зургууд дэлгэгдлээ (фото 3)Кейт Моссын анхны зураг авалтын зургууд дэлгэгдлээ (фото 4)

цааш үзэх