Хайх

Хүн бүрт нээлттэй: Apple компани таныг гэрэл зургийн тэмцээндээ урьж байна

Хүн бүрт нээлттэй: Apple компани таныг гэрэл зургийн тэмцээндээ урьж байна

Тэмцээн өнөөдрөөс эхэллээ

Text: Buro.Mongolia


Apple компани жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Shot On iPhone" гэрэл зургийн тэмцээнээ зарлалаа. Энэхүү тэмцээнд хэн бүхэн оролцох боломжтой бөгөөд хамгийн гол нь iPhone гар утсаар дарсан гэрэл зургаа илгээдэг дүрэмтэй. Энэ удаагийн тэмцээний гол шалгуур нь Night mode буюу iPhone 11, iPhone 11 Pro болон iPhone 11 Pro Max гар утcуудад суурилагдсан шөнийн зурганд зориулсан горимоор дарсан зураг байх ёстой байгаа.

Мэргэжлийн гэрэл зурагчид болон уран бүтээлчдээс бүрдсэн шүүгчдийн бүрэлдэхүүн тэмцээнд ирсэн бүтээлүүдээс шилдэг таван гэрэл зургийг шалгаруулах ба шалгарсан бүтээл дэлхийн өнцөг булан бүрт байрлах хамгийн том сурталчилгааны самбарууд дээр тавигдаж, Apple-ийн Instagram хуудас дээр нийтлэгдэх юм.

Тэмцээнд хэрхэн оролцох вэ?

Twitter болон Instagram олон нийтийн сүлжээнд #ShotOniPhone болон #NightmodeChallenge hashtag-ийг ашиглан тэмцээнд илгээхийг хүссэн гэрэл зургаа нийтлэхэд хангалттай байна. Бүтээлүүдийг нэгдүгээр сарын 9-28 хооронд хүлээж авах ба гуравдугаар сарын 4-нд тэмцээний ялагчдыг зарлах юм. Тэмцээний тухай дэлгэрэнгүй мэдээлэл болон хэрхэн шөнийн зураг дарах тухай зөвлөгөөг авахыг хүсвэл Apple брэндийн албан ёсны вебсайтаар зочлоорой.

 

 

 

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх