Хайх

Бэнксигийн Dismaland-ыг дүрвэгсдийн лагерь луу шилжүүлэхээр болжээ

Бэнксигийн Dismaland-ыг дүрвэгсдийн лагерь луу шилжүүлэхээр болжээ

Францын Кале хот уруу

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Бэнксигийн гутранг үзэлтэй хошигнолыг өөртөө шингээсэн Dismaland дүрвэгсдийн лагерь байрлаж буй Францын Кале хот уруу шилжэнэ

Английн Уэстон-сюпер-Мэр хот Бэнксигийн Dismaland-ыг Францын Кале хот уруу дамжуулж байна. Энэ шийдвэрийг зураач өөрөө гаргасан бөгөөд английн оршин суугчид хангалттай "хөгжилдсөн" гэж үзжээ. Сануулж хэлэхэд Диснэйлэндийн эсрэгцэл болсон антипарк нь Английн жижиг хотод нэлээд хэдэн сарын турш байрлахдаа 20 сая фунт стерлинг цуглуулж чадсан байна.

Ингээд энэхүү өвөрмөц паркийг гурван долоо хоногийн турш шинэ байршил уруу, нүүлгэн шилжүүлэхээр болжээ. Одоогоор уг хотод 5000 хүнтэй Европын томоохон дүрвэгсдийн лагеруудын нэг үүссэн байгаа. 

 

цааш үзэх