Хайх

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд

Дэлхийн түүхэн дэх чухал агшнууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн долоо хоног тутмын Time сэтгүүл өнгөрч буй 2016 оны хамгийн шилдэг гэрэл зургуудыг танилцууллаа. Тус сэтгүүлийн фото сэтгүүлчдийн дуранд дэлхийн түүхэнд ул мөрөө үлдээсэн чухал агшнууд буужээ. Жишээ нь Хиллари Клинтоны сонгуулийн өмнөх илтгэл, Их Британийн хатан хаан II Элизабетын төрсөн өдөр болон Барак Обама хунтайж Жоржтой танилцаж байгаа агшин багтсан байна. Бүх зургуудыг Time сэтгүүлийн албан ёсны вебсайтаас үзэж болно. Харин эдгээр зургуудаас бидэнд таалагдсан 16 кадрыг сонгон хүргэж байна.

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 1)

Усанд сэлэгчид олон улсын Ironman 2016 тэмцээнд оролцож байна (2016 оны аравдугаар сарын 8)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 2)

Японд 2016 оны гуравдугаар сарын 11-нд болсон цунамигийн дараа ор сураггүй алга болсон хүмүүсийг хайх ажиллагаа

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 3)

Их Британийн хатан хаан II Элизабет өөрийн 90 насны төрсөн өдрийн баяртаа морилон ирж байна (2016 оны зургаадугаар сарын 10)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 4)

Хиллари Клинтон өөрийн нөхөр Билл Клинтоны хамт Нью-Хемпширт өглөөний цайгаа ууж байна (2016 оны хоёрдугаар сарын 8)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 5)

Их Британийн ерөнхий сайд Дэвид Кэмероны хүүхдүүд аавынхаа албан тушаалаасаа огцрох тухай илтгэлийг сонсож байна. (2016 оны долоодугаар сарын 13)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 6)

Орон гэргүй өнгөт арьст Алтон Стерлингийг цагдаа нар буудаж хороосон хэргийг эсэргүйцэж буй бүсгүйг Луизиана мужийн Батон-Руж хотын цагдаагийн хэлтсийн төв байрны дэргэд баривчилж байна. (2016 оны долоодугаар сарын 9)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 7)

Эритрей улсаас аврагдсан цагаачид эрэг рүү сэлж байна. (2016 оны наймдугаар сарын 29)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 8)

Барак Обама Лондонд хийсэн айлчлалынхаа үеэр хунтайж Жоржтой танилцаж байна. (2016 оны дөрөвдүгээр сарын 22)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 9)

Бээжин хотод хятадын шинэ жилийн баярын үеэр нэгэн эмэгтэй охиныхоо хамтаар салют буудахыг харж байна. (2016 оны хоёрдугаар сарын 7)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 10)

Хамгаалалтын алба ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Дональд Трампыг Абердинд айлчлахыг хүлээж байна. Шотланд улс. (2016 оны зургаадугаар сарын 25)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 11)

Каро дахь галт уулын дэлбэрэлтийн үеэр Синабунг уулаас халуун лаав, галт уулын үнс оргилж байна. Хойд Суматра, Индонези. (2016 оны хоёрдугаар сарын 29)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 12)

Их Британи Европын Холбооноос гарсны дараа Лондон хотын оршин суугч "We're Out" ("Бид гарлаа") гэсэн гарчигтай сонин барьжээ. (2016 оны зургаадугаар сарын 24)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 13)

Челси Клинтон аавынхаа хамтаар Хиллари Клинтоны илтгэлийг сонсож байна. Лас-Вегас, Невада. (2016 оны хоёрдугаар сарын 19)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 14)

Колорадо-Спрингс дахь сонгогчидтой хийсэн уулзалтын үеэр Дональд Трамп уйлж буй хүүхдүүдийг тэвэрч байна. (2016 оны долоодугаар сарын 29)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 15)

Грек улстай хиллэх дүрвэгсэдийн хуарангийн хүүхэд (2016 оны гуравдугаар сарын 15)

2016 оны хамгийн шилдэг гэрэл зургууд (фото 16)

Сиртед байрлах Уагадугу төв, Ливи улс. (2016 оны есдүгээр сарын 3)

 

 

цааш үзэх