Хайх

Харри Стайлс жүжигчний карьерынхаа анхны шагналыг гардан авлаа

Харри Стайлс жүжигчний карьерынхаа анхны шагналыг гардан авлаа

Тэрээр Оскарт өрсөлдөх боломжтой юу?

Text: Buro.Mongolia


Поп дуучин Харри Стайлс жүжигчний карьерын дебютээ Кристофер Ноланы “Dunkirk” кинонд энгийн байлдагчийн туслах дүрээр хийж байсан нь саяхан. Харин энэ жил Оскарт өрсөлдөх боломжтой хоёр ч кинонд гол дүр бүтээж, Венецийн болон Торонтогийн кино фестивалиудад нээлтээ хийлээ.

Түүний гей цагдаагийн дүрийг бүтээсэн “My Policeman” кино өчигдөрхөн Торонтогийн олон улсын кино наадмын үеэр нээлтээ хийж, тэр даруйдаа тус киноны жүжигчдийн баг Хүндэт шагналын эздээр нэрлэгдлээ. Цаашдаа Стайлсыг Оскарт нэр дэвших боломжтой эсэх дээр шүүмжлэгч, сэтгүүлч нар байр сууриа илэрхийлсээр байгаа юм.

Харри Стайлс жүжигчний карьерынхаа анхны шагналыг гардан авлаа (фото 1)

Оскарын шагналд нэр дэвших нь кино урлагийн салбарын мэргэжилтнүүдэд өндрөөр үнэлэгдэж буйн илэрхийлэл билээ. Академи харин хөгжмийн салбараас кино урлагт ажилласан уран бүтээлчдийн жүжиглэлтийг тийм ч өндрөөр үнэлээд байдаггүй ба хамгийн ойрын жишээ гэхэд дуучин Lady Gaga-ийн гол дүр бүтээсэн “House of Gucci” киног зөвхөн Шилдэг нүүр будалт, үс засалтын төрөлд л нэр дэвшүүлсэн байдаг. Харри Стайлсын боломж харин дистрибьютор компани болох Amazon Studios-ын хүчин чармайлтаас ихээхэн шалтгаалахаар байгаа ажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх