Хайх

Хит Леджерийн тухай баримтат кино гарна

"I Am Heath Ledger"

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн Spike TV кабелийн суваг ирэх тавдугаар сарын 17-нд жүжигчин Хит Леджерийн амьдралын тухай өгүүлэх баримтат кино гаргах гэж байна. Ихэнх үзэгчид түүнийг "The Dark Knight" киноны Жокерын дүрээр сайн мэддэг билээ. Дерик Мюррейн найруулсан энэхүү баримтат кинонд өмнө нь хэзээ ч дэлгэгдэж байгаагүй Хит Леджерийн хувийн бичлэгүүд орохоор болжээ. Мөн түүний гэр бүл, найз нөхөд, хамт ажилладаг байсан хүмүүс нь түүний тухай ярьж өгнө.

"Brokeback Mountain" ба "The Dark Knight" киноны од Хит Леджер 2008 онд 28 насандаа өвчин намдаах эм хэтрүүлэн хэрэглэсний улмаас нас барсан юм. 

цааш үзэх