Хайх

Хунтайж Харри ба Меган Маркл нар Их Британийн хатан хааны гэр бүлээс хараат бус амьдарна

Хунтайж Харри ба Меган Маркл нар Их Британийн хатан хааны гэр бүлээс хараат бус амьдарна

Албан ёсны мэдэгдэл хийв

Text: Бюро 24/7


Зураг: Sussex Royal

Их Британийн хунтайж Харри ба түүний гэргий Меган нар албан ёсны Instagram хуудсаараа дамжуулан цочирдом мэдэгдэл хийлээ. Тодруулбал Сассексын гүн болон гүнгийн авхай нар Их Британийн хатан хааны гэр бүлийн гишүүний үүрэгт ажлаа хойш нь тавьж, санхүүгийн хувьд хараат бус амьдрахаа мэдэгдсэн байна. Мөн хосууд Их Британи болон Хойд Америк (яг аль улс гэдгийг тодотгоогүй) гэсэн хоёр орны хооронд амьдрахаа зарлажээ.

"Энэхүү шийдвэр нь газарзүйн хувьд бидний хүүд хатан хааны гэр бүлийн уламжлалын үнэ цэнийг ойлгох боломжийг олгохын зэрэгцээ бидний гэр бүлд шинэ сайн үйлсийн ажил эхлүүлэх гэх зэрэг амьдралынхаа дараагийн бүлэгт төвлөрөх орон зайг нээж өгөх болно. Мөн бид эрхэм дээдэс Хатан хааныг бүрэн дэмжиж, цаашид Хатан хаан, Уэльсийн хунтайж, Кембрижийн гүн болон бусад хамаатай хүмүүстэй үргэлжлүүлэн хамтран ажиллана" хэмээн албан ёсны мэдэгдэлд дурджээ.

Тэгвэл Букингемийн ордон энэ талаар олон нийтэд хандан "Сассексын гүн болон гүнгийн авхай нартай хэлэлцээр хийх эхний шатандаа явж байна. Тэд өөр арга зам сонгохыг хүсэж байгааг бид ойлгож байгаа боловч энэ бол ярвигтай асуудал учраас шийдэлд хүрэхийн тулд цаг хугацаа шаардлагатай" гэсэн богино атлаа товч, тодорхой хариу мэдэгдэл хийсэн байна.

Дашрамд дурдахад Букингемийн ордны хуучин нарийн бичгийн дарга Дики Арбитер энэ мэдэгдлийн хариуд хунтайж Харриг "Толгойгоо ашиглалгүй, зүрхээ даган" шийдвэр гаргаж байна хэмээн хэлжээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх