Хайх

Шинэ дуу: Лана Дель Рей - High by the Beach

Шинэ дуу: Лана Дель Рей - High by the Beach

Бал сар ойртож байна

Text: Б.Амина


Зураг: Honeymoon Instagram

Лана Дель Рей "Honeymoon" цомгийнхоо хоёр даx сингл "High by the Beach" дуугаа гаргалаа

Лана Дель Рей шинэ цомгондоо зориулж авахуулсан зургаа өнгөрсөн долоо хоногт Honeymoon нэртэй Instagram хуудсандаа байршуулсан билээ. Тэрээр шинэ дуугаа албан ёсоор 8-р сарын 10-нд Apple Music дээр цацаxаа мэдэгдсэн. Гэвч тэрхүү дуу нь хугацаанаасаа өмнө цахим ертөнцөд гарч, дараа нь тэр даруйдаа устгагдсаны эцэст албан ёсоор Sound Cloud,YouTube болон бусад нээлттэй хуудcуудад тавигджээ.

High by the Beach дуу нь түүний 9-р сард худалдаанд гаргах дөрөв дэх Honeymoon цомогт багтсан юм. Шинэ цомгийг шүтэн бишрэгчид нь түүний хоёр даx Born to Die цомгийн өнгө аясыг санагдуулам болсон гэж үзэцгээж байна.

 

цааш үзэх