Хайх

Лана Дель Рей шүтэн бишрэгчидтэйгээ хамт караокед дууллаа

Лана Дель Рей шүтэн бишрэгчидтэйгээ хамт караокед дууллаа

Мөн энэхүү бичлэгээ Twitter хуудастаа нийтэлсэн байна

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Лана Дель Рей өөрийн шүтэн бишрэгчдийнхээ хамт Лос-Анжелес хотын нэгэн караоке клубт дуулсан байна.

Болсон явдлыг тодруулбал тус клубын үйлчлүүлэгчид дуучин бүсгүйн "Lust for Life" нэртэй тав дах цомогт багтсан "Cherry" гэх дууг тайзан дээр дуулж байсан аж. Харин Лана Дель Рей гэнэт тус клубын тайзан дээр гарч ирэн тэдэнтэй хамт дуулж, бүжиглэжээ.

Лана Дель Рей өөрийн энэхүү "тоглолтоо" Twitter хуудастаа байршуулж "Хэрэв та миний ордог караоке бааранд дуулж, миний бүжгийг мэдэж байвал би тантай хамт дуулах өндөр магадлалтай шүү" гэж бичжээ.

Эргэн сануулахад дуучин бүсгүй саяхан L'Officiel сэтгүүлийн шинэ дугаарын гол баатраар тодорч, Ким Кардашьян, Алессандро Микеле болон бусад алдартнуудын асуултанд хариулсан юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх