Хайх

Лана дель Рей өөрийн уран бүтээлдээ дахин АНУ-ын далбааг ашиглахгүй

Лана дель Рей өөрийн уран бүтээлдээ дахин АНУ-ын далбааг ашиглахгүй

Трампаас болж

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Лана дель Рей Pitchfork вебсайтад өгсөн ярилцлагадаа цаашдын уран бүтээлдээ АНУ-ын далбааг дахин ашиглахгүй гэдгээ мэдэгджээ. "Би аялан тоглолтынхоо гоо зүйн чиглэлийг өөрчилсөн байгаа. Мөн Born to Die дууг дуулахдаа, дахин Америкийн тугийг үзэгчдэд харуулахгүй" гэж дуучин бүсгүй ярьсан байна.

Тэрээр энэхүү шийдвэрээ Дональд Трампын засаглалтай холбож тайлбарласан юм. "Одоо Дональд Трамп ерөнхийлөгч болсон учир АНУ-г өмнөх шигээ романтик дүр зургаар харах нь тохиромжгүй. Тухайлбал өнөөдөр АНУ-ын далбааг Францад мандуулах нь зохимжгүй хэрэг байх болно. Энэ нь аль 2013 оны үед л тохиромжтой байсан зүйл юм" гэж Лана дель Рей хэлжээ.

Дашрамд дурдахад, Лана дель Рейн "Lust for Life" нэртэй шинэ цомог хоёр хоногийн өмнө нээлтээ хийсэн байгаа. Энэ нь түүний тав дах цомог бөгөөд харин үүнээс өмнө тэр 2015 оны есдүгээр сард "Honeymoon" гэх цомгоо танилцуулсан юм.

цааш үзэх