Хайх

Леди Гага Дайон Уорвикийн тухай намтар кинонд тоглоно

Леди Гага Дайон Уорвикийн тухай намтар кинонд тоглоно

Силла Блэкийн дүрд

Text: Buro.Mongolia


Зураг:

"Dionne" нэртэй уг кинонд 1960-аад оны сүүл үед хөгжмийн ертөнцийн тайзны ард болж буй амьдралыг харуулна

Леди Гага "American Horror Story" кинонд амжилттай тоглосны дараа (тэрээр Элизабетын дүрээр "Golden Globe" шагнал хүртсэн) жүжигчний карьераа үргэлжлүүлэхээр шийдсэн бололтой. Тодруулбал, Америкийн поп дуучин Дайон Уорвикийн тухай намтарчилсан кинонд Леди Гагаг жүжигчин, дуучин Силла Блэкийн дүрийг бүтээнэ гэж Канны кино наадмын хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Харин энэхүү кинонд 1962-1968 оны үйл явдлуудыг харуулах юм.

"Dionne" киноны гол үйл явдалд Дайон Уорвик болон Силла Блэк нарын өрсөлдөөний тухай өгүүлнэ. Силла Блэк 1964 онд "Anyone Who Had a Heart" нэртэй дуугаараа Их Британий бүх дууны жагсаалтыг тэргүүлж байсан билээ. Гэхдээ энэхүү синглийг анх Дайон Уорвикд зориулан бичиж байжээ. Харин Уорвик Леди Гагаг өөрийнх нь намтарчилсан кинонд тоглохыг сонсоод, "Яагаад болохгүй гэж? Түүнийг сонгох нь ойлгомжтой байсан шүү дээ. Тэглээ ч, тэр өөрөө энэ дүрд тоглохыг маш их хүсч байсан" гэж хэлсэн байна. Мөн Уорвик Блэкийг киноны гол хорон санаатны дүрд хувиргах төлөвлөгөөгүй байгаа аж. Тэрээр "Тэр миний дууг хулгайлсан болохоор миний уур хүрсэн. Гэхдээ цаг хугацаа өнгөрөхөд, бид төлөвшиж, бие биенээ ойлгосон" гэж нэмж хэлжээ.

цааш үзэх