Хайх

Леди Гага Super Bowl-д зориулсан гайхамшигт үзүүлбэртээ Дональд Трампд хандсан зурвас агууллаа

Леди Гага Super Bowl-д зориулсан гайхамшигт үзүүлбэртээ Дональд Трампд хандсан зурвас агууллаа

WOW!

Text: Ө.Тодгэрэл


Дуучин Леди Гага хэдхэн цагийн өмнө жил бүр зохиогддог Super Bowl тэмцээн дээр 12 минутын турш үргэлжлэх гайхамшигт үзүүлбэр хийлээ. Ямар нэгэн зочин дуучингүйгээр бие даан хөл бөмбөгийн талбайг доргиож чадсан түүний үзүүлбэр байж болох бүх л уулга алдам элементүүдийг агуулж чадлаа. Тэр төгөлдөр хуур тоглож, дуулж, бүжиглэж, агаар дээр акробатын эргэлт хийгээд зогсохгүй мөн үзүүлбэрийнхээ төгсгөлд бөмбөг барих зорилгоор тайзнаас үсэрч үзэгчдийг алмайруулсан юм. Леди Гага мөн үзүүлбэрээрээ дамжуулан мусульман шашинтнууд давамгайлдаг долоон орны иргэдийг АНУ руу аялах эрхийг хориглосон шинэ ерөнхийлөгчийн шийдвэрийг эсэргүүцэж буйгаа илэрхийллээ.

Өдгөө 30 настай уран бүтээлч бүсгүйн од эрхсийн сэдэвтэй үзүүлбэр Дональд Трампыг чиглэсэн далд утгатай зурвас агуулсныг үзэгч хүн бүр ойлгожээ. Тэр тоглолтоо "God Bless America" буюу "Америк улсыг Бурхан ивээг" дуугаар эхлүүлж, дараагаар нь мөн Вуди Гатригийн "This Land is Your Land" буюу "Энэ эх газар бол чиний эх газар" бүтээлийг дуулсан байгаа. Гатригийн энэхүү алдарт дуу тухайн үедээ Берлиний ханыг эсэргүүцэх зорилгоор бичигдсэн бөгөөд дууны анхны хувилбарт "Тэнд намайг зогсоохыг оролдсон нэгэн том, өндөр хана байсан" гэх өгүүлбэр багтдаг байжээ. Леди Гага түүнчлэн өөрийн алдарт "Poker Face", The Edge of Glory" ба "Born This Way" дуунуудаа дуулжээ.

"Би эрх тэгш байдалд итгэдэг. Би энэ улсын хайр, нигүүлсэл ба сайхан сэтгэлд итгэдэг. Миний өнөөдрийн үзүүлбэр эдгээр үзэл бодлыг агуулсан байгаа. Би Америкийг нэгтгэж чадах үгүйгээ мэдэхгүй байна. Шоу дуусмагц л үүнийг бид олж мэдэх боломжтой байх" хэмээн Леди Гага тоглолтынхоо өмнө хэвлэлийнхэнд ярьсан байна.

цааш үзэх