Хайх

Ленноны 75 жилийн ойг Йоко Оно дэлхийн рекорд тогтоон тэмдэглэх гэж байна

Ленноны 75 жилийн ойг Йоко Оно дэлхийн рекорд тогтоон тэмдэглэх гэж байна

Хайрын урлаг

Text: Б.Амина


Зураг:

The Beatles хамтлагийн домогт гишүүн энэ жил 75 нас хүрэх байсан. Йоко Оно түүний төрсөн өдөрт зориулж Ленноны шүтэн бишрэгчдийг цуглуулан Нью-Йоркод флэшмоб хийхээр бэлдэж байна

Йоко Оно аравдугаар сарын 9-нд Central Park-д "Энх тайван" нэрийн доор зохиогдох арга хэмжээнд хүссэн хүн бүрийг ирэхийг урьж байна. Учир нь энх тайвны бэлэг тэмдгийг Жон Ленноны шүтэн бишрэгчдийг цуглуулж хийх гэж байгаа юм. Анх энх тайвныг бэлгэдсэн дугуй хэлбэртэй, дотроо гурав хуваасан тэмдгийг 1958 онд "Цөмийн зэвсэггүй дэлхийн төлөө" тэмцэлд зориулан зохиож байсан билээ. Энэхүү энхтайвны бэлгэдэлтэй флэшмобын үйл ажиллагааг талбай дээгүүр дрон нисгэн бичих болжээ. 

Гиннесийн рекордын номонд орохын тулд Йоко Оно 6000 хүн цуглуулах хэрэгтэй бөгөөд ийм тохиолдолд тэдгээр хүн тус бүр дэлхийн түүхэн үйл явдлын оролцогч болно. Өмнө нь энхтайвны тэмдэгийн хэлбэрийг 5810 хүн цуглаж үүсгэж байжээ. Үүнээс гадна Жон Ленноны төрсөн өдрийг тэмдэглэхдээ 20 гаруй жил оюутнуудад өөрийгөө таньж мэдэхэд нь туслаж буй  The John Lennon Tour Bus гэх ашгийн бус байгууллагыг дэмжих зорилготой юм байна. Хэрэв та энэ үеэр Нью-Йоркод байх бол энэхүү флэшмобод бүртгүүлээрэй.

 

цааш үзэх