Хайх

Линдси Лохан кино урлагийн салбарт эргэн орлоо

Линдси Лохан кино урлагийн салбарт эргэн орлоо

“Рон Уизлитэй“ хамтарснаар

Text: Г.Тэмүүлэн


Зураг:

Жүжигчин, дуучин Линдси Лохан дорвитой уран бүтээл хийгээгүй удаж байгаа билээ. Тэгвэл одоо жүжигчин бүсгүй энэ байдлаа өөрчлөхөөр шийдэж, нэгэн шинэ төсөл дээр ажиллаж байна. Тэрээр "Харри Поттер" киноны Рональд Уизлигийн дүрээр алдаршсан жүжигчин Руперт Гринттэй хамтран "Sick Note" гэх инээдмийн цувралын хоёрдугаар улиралд тоглохоор болжээ. Энэхүү цувралд мөн инээдмийн жүжигчин Ник Фрост ("Hot Fuzz") ба Дон Жонсон нар дүр бүтээхээр болсон байна.

 

 

“Sick Note” цувралын нэгдүгээр улирлын үйл явдалд хариуцлагагүй эмч Дэниел Гласс (Гринт) эдгэшгүй өвчтэй хэмээн буруу оношлогддог. Дэниел буруу онош авснаа мэдсэн ч эргэн тойрны хүмүүс түүнийг өрөвдөж, сайхан харьцаж байгааг анзааран эрүүл гэдгээ нуухаар шийддэг. Харин Линдси Лохан уг цувралд Дэниелийн даргын охины дүрийг бүтээхээр болсон байна. Цувралын эхний улирал ирэх намар нээлтээ хийх бол хоёрдугаар улирлын зураг авалт Их Британид явагдаж байгаа аж.

Линдси Лохан “Sick Note” цувралд тоглохын тулд гаднах төрхөө эрс өөрчилсөн харагдлаа. Ямартаа ч бид удахгүй “боб” үсний тайралттай, ажил хэрэгч стильтэй Линдсиг дэлгэцээс олж харах нь ээ. 

цааш үзэх