Хайх

Лондон хотод дэлхийн хамгийн том молор-эрдэнийг дэлгэнэ

Лондон хотод дэлхийн хамгийн том молор-эрдэнийг дэлгэнэ

9,381 карат жинтэй

Text: Buro.Mongolia


Зураг:

Дэлхийн хамгийн том хөх өнгийн молор-эрдэнэ болох хоёр кг жинтэй “Ostro Stone” чулууг Лондон хотын байгалийн түүхийн музей аравдугаар сарын 19-өөс эхлэн олон нийтэд дэлгэх гэж байна

Энэхүү хагас үнэт чулууны урт нь 15 см, өргөн нь 10,5 см бөгөөд 9,381 карат жинтэй. "Ostro Stone" хэмээх молор-эрдэнийг Их Британийн бизнес эрхлэгч Морис Остро эзэмшдэг юм. Түүний эцэг, судлаач Макс Остро нь 1986 онд Бразилийн ширэнгэн ойгоос энэхүү байгалийн молор-эрдэнийг олсон бөгөөд үүнээс хойш өөрийн сейфэнд хадгалж байжээ. Тэгвэл одоо түүний өв залгамжлагчид нь гэр бүлийн үнэт хөрөнгөө олон нийтэд үзүүлэхээр шийджээ. Их Британийн байгалийн түүхийн музейн ажилтнуудын хэлснээр бол чулууны гүн цэнхэр өнгийг нь тодотгохын тулд "Ostro Stone"-ыг засч, хэлбэржүүлсэн  гэнэ.

"Энэ чулуу бол бидний эргэн тойронд байгаа байгалийн эрдэсээр хүмүүс хэрхэн гайхамшигтай зүйл бүтээж болохыг харуулсан жишээ юм" хэмээн тус музейн Эрдэсийн цуглуулгын ахлах эрхлэгч Майк Рамси ярьсан байна.

цааш үзэх