Хайх

Мартин Скорсезе хүссэн хүн бүрт кино найруулахыг заана

Мартин Скорсезе хүссэн хүн бүрт кино найруулахыг заана

Оскарын шагналт найруулагчийн онлайн сургалт

Text: Buro.Mongolia


Зураг:

Variety сэтгүүлийн мэдээллэснээр домогт найруулагч анх удаа багшийн үүрэг гүйцэтгэх гэж байна. Тодруулбал 2018 оны эхээр онлайн сургалтын MasterClass тавцан дээр Мартин Скорсезегийн 20 видео хичээлээс бүрдсэн сургалтын хөтөлбөр цацагдах болно. Энэхүү сургалтын бүртгэл аль хэдийнээ эхэлсэн бөгөөд алдарт найруулагчийн хичээл $90 үнэтэй байх юм.

Мөн оюутнууд өөрийн гэсэн асуулттай видеог бичиж найруулагчид илгээх боломжтой ба Мартин Скорсезе хүн бүрийн асуултанд хариу өгөх болно.

"Олон жилийн турш миний толгойд төрсөн санаанууд, энэ хугацаанд хуримтлагдсан туршлага, мэдлэг чадвар, бодлуудаа бусадтай хуваалцах боломжийг уг төсөл надад олгож байгаа тул миний сэтгэл үнэхээр их хөдөлж байна. Энэ бол хэрхэн кино бүтдэг тухай маш хатуу дүрмүүдээс бүрдсэн сургалт биш харин өөрийн гэсэн зам, арга барилыг хайж байгаа залууст зориулсан хөтөч юм" гэж Мартин Скорсезе ярьлаа.

Түүний энэхүү сургалтанд багтсан хичээлүүдийн дунд түүх хүүрнэх, хянан засах, жүжигчидтэй ажиллах ур чадварыг заах болно. Variety сэтгүүлийн мэдээллэснээр Скорсезе "өөрийн бүтээлүүдийг элементээр нь задалж, кино бүтээдэг арга барилаа зааж өгнө" гэжээ.

цааш үзэх