Хайх

Marvel хип хоп цомгуудын нүүр хуудсыг дахин зурна

Marvel хип хоп цомгуудын нүүр хуудсыг дахин зурна

A$AP Rocky-гийн дүрд Ахмад Америк


Зураг:

Рэппэрүүд хамгийн өндөр борлуулалттай 50 хип хоп цомог дээр Marvel-ын супер баатруудын дүрээр гарна

Marvel бүх цаг үеийн болон улсынхаа түүхэнд гарсан шилдэг хип-хоп урсгалын цомгуудын нүүр хуудасны түүврийг 11 дүгээр сард гаргахаар болжээ.  Ингэснээр алдарт цомгуудын хавтасны зураг шинэчлэгдэх ба комикс, хип хопын фенүүдэд онцгой нэг бүтээл болж очих нь ээ.  Marvel-ын комикс ном нь хип хоптой өмнө нь үй зайгүй холбоотой байсан гэдгийг тэд  Килла Гостфейс "Төмөр хүн"-ийг, Snoop Dogg Бэтмэн ба Робиныг дуунууддаа нэг биш удаа дурдаж байснаар жишээ болгон нотолжээ. 

Харин комиксийн шүтэн бишрэгчдэд 50 cent-тэй "Төмөр хүн", Ol' Dirty Bastard-тай "Ховард нугас", Dr.Dre-тэй "Стрэнж эмч" адилхан санагддаг гэнэ.

Тиймээс Marvel үнэнч үзэгчдээ хүндэтгэн шилдэг 50 хип хоп цомгуудын нүүр хуудсуудыг дахин хэвлэж, нэр хүндтэй рэппэрүүдийг алдарын оргилд хүрсэн супер баатруудаар орлуулах болжээ. Жишээ нь, A$AP Roky-гийн "Long.Live. A$AP" цомгон дээр "Ахмад Америк" гарахдаа нэр нь "Long.Live.Cap" болж өөрчлөгдөх юм байна. Харин Х-хүмүүс "De La Soul"-ийн цомгийн нүүр хуудсанд гарна.

Одоогийн байдлаар эхний 11 нүүр хуудас интернетэд гарсан байгаа бол үлдсэн бүтээлүүд 10 дугаар сар гэхэд бэлэн болно.

Marvel хип хоп цомгуудын нүүр хуудсыг дахин зурна (фото 1)

 

 

цааш үзэх