Хайх

Меган Маркл ба хунтайж Харри нарын тухай кино гарна

Меган Маркл ба хунтайж Харри нарын тухай кино гарна

“Harry & Meghan: The Royal Love Story”

Text: Buro.Mongolia


Зураг:

Америкийн Lifetime кабелийн телевиз Их Британийн хунтайж Харри ба түүний сүйт бүсгүй Меган Маркл нарын тухай кино хийхээр зэхэж байгаа гэдгийг Deadline вебсайт мэдээллэж байна. Энэхүү кино нь "Harry & Meghan: The Royal Love Story" буюу "Харри ба Меган: Хааны удмын хайрын түүх" гэх нэртэй байх бөгөөд Lifetime телевиз зураг авалтыг тун удахгүй эхлүүлэх гэж байгаа юм.

Мэдээж хэрэг энэхүү кино нь хунтайж Харри ба Меган Маркл нарын хайрын түүхийг илүү дэлгэрэнгүй харуулах болно. Тухайлбал анх тэднийг найзууд нь хэрхэн танилцуулж, хайр дурлалын харилцаа нь ямар байдлаар эхэлж байсан мөн хосууд олон улсын хэвлэл мэдээллийнхнээс хэрхэн нуугдаж байсан гээд олон сонирхолтой үйл явдлыг харуулах аж.

Одоогийн байдлаар "Harry & Meghan: The Royal Love Story" киноны гол дүрийн жүжигчид хараахан тодроогүй байгаа ба сонгон шалгаруулалт үргэлжилж байна. Мөн киноны нээлтийн тов зарлагдах болоогүй байгаа юм.

Сонирхуулахад 2011 оны дөрөвдүгээр сарын 18-нд буюу хунтайж Уильям ба Кейт Миддлтон нарын хуримын ёслол болохоос 11 хоногийн өмнө "William & Kate: The Movie" (Уильям ба Кейт: Кино) нэртэй кино Lifetime телевизээр цацагдаж байсан түүхтэй.

цааш үзэх