Хайх

Мэттью МакКонахи их сургуулийн багш болжээ

Мэттью МакКонахи их сургуулийн багш болжээ

Найруулагч Гэри Россын хамт

Text: Buro.Mongolia


Зураг:

Холливүүдын жүжигчин Мэттью МакКонахи ба The Hunger Games киноны найруулагч Гэри Росс нар Остин дахь Техасын их сургуульд багшлахаар болжээ

Остин хотын Техасын их сургууль бол жүжигчин Мэттью МакКонахигийн төгссөн сургууль юм. Тухайн үед ирээдүйн Оскарын шагналын эзэн тус сургуульд хуулийн чиглэлээр суралцаж байжээ. Тэгвэл энэ жил Мэттью МакКонахи найруулагч Гэри Россын хамт төрөлх сургуульдаа эргэн ирж, кино үйлдвэрлэлийн тухай лекц уншихаар болжээ. Тэд кино урлагийн ангийн оюутнуудад онолын болон дадлагын мэдлэгийг "Free State of Jones" түүхэн сэдэвт кинон дээр жишээ авч тайлбарлах болно. Учир нь Гэри Росс энэхүү киноны найруулагчаар ажиллаж, гол дүрд нь Мэттью МакКонахи тоглосон юм. "Free State of Jones" киноны үйл явдал АНУ-ын Иргэний дайны үед өрнөдөг бөгөөд өнгөрсөн зургаадугаар сарын дундуур нээлтээ хийсэн байгаа.

цааш үзэх