Хайх

Mongolian Academy Awards 2016-д өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо

Mongolian Academy Awards 2016-д өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо

Бүрэн жагсаалт

Text: Buro.Mongolia


Монголын үндэсний кино урлагийн академиас зургаа дах жилдээ зохион байгуулж буй "Mongolian Academy Awards" наадамд энэ жил өрсөлдөх нэр дэвшигчдийн бүрэн жагсаалт гарлаа

 

Монголын орчин үеийн кино урлагийг тодорхойлж, шинэ бүтээл хийсэн уран бүтээлчдээс  хамгийн шилдгүүдийг тодруулах "Mongolian academy awards 2016" наадам зургаадугаар сарын 4-нд Их тэнгэр цогцолборт болох гэж байна. Энэ жил 19 уран сайхны кино, дөрвөн богино хэмжээний кино тус наадамд оролцож байгаа бөгөөд "Атганд үлдсэн эрдэнэ"  кино хамгийн олон буюу 15 төрөлд нэр дэвшчээ.

2014 онд шилдэг эмэгтэй жүжигчнээр тодорч байсан У.Уранчимэг энэ удаад шилдэг найруулагч болох эсэхийг бид зургаадугаар сарын 4-нд харах болно. Мөн "Үргээлэг" киногоороо шилдэг найруулагчийн шагнал хүртэж байсан найруулагч Ж.Сэнгэдорж энэ жил "Босуул", "Lovers" гэх хоёр бүтээлээрээ өрсөлдөж байна. Харин "Үргээлэг 2" киног энэ удаад найруулагч Г.Эрдэнэбилэг найруулсан юм.  

Шилдэг кино номинацид нэр дэвшигчид

Атганд үлдсэн эрдэнэ

Ахлах сургууль

Босуул

Замбуулин дуусах болоогүй

Зангараг 

Зургаа дах хүсэл

Lovers

Муу нүүрт

Нэг өдрийн дайсан

Өнөр бүл өнөө үед

Өртөө

Содура

Тайга

Тоглож болохгүй нас

Төмөр нар

Тэр жилийн тэр өдөр 

Үргээлэг-2

Элэг нэгтэн

Эр хүн болгож өгөөч

Mongolian Academy Awards 2016-д өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо (фото 1)

Шилдэг эрэгтэй дүрийн жүжигчин номинацид нэр дэвшигчид 

Б.Шинэбаяр, П.Цэрэндагва - Атганд үлдсэн эрдэнэ

О.Самданпүрэв - Ахлах сургууль

А.Баттүшиг - Босуул

Б.Базаррагчаа - Замбуулин дуусах болоогүй

Г.Алтангэрэл - Зангараг

Р.Баттогтох, Б.Анхбаяр, О.Тэмүүжин - Муу нүүрт

Д.Баттөмөр - Өнөр бүл өнөө үед

О.Амгаланбаатар - Содура

Н.Төмөрбат - Тайга

Б.Нямдаваа - Тоглож болохгүй нас

Ж.Баясгалан - Үргээлэг - 2 

Mongolian Academy Awards 2016-д өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо (фото 2)

Шилдэг эмэгтэй дүрийн жүжигчин номинацид нэр дэвшигчид 

А.Ганчимэг - Атганд үлдсэн эрдэнэ 

Н.Батцэцэг - Ахлах сургууль

Х.Баярмаа - Замбуулин дуусах болоогүй

Б.Уянга - Зургаа дах хүсэл

Д.Гэрэлмаа - Lovers

О.Долгор - Муу нүүрт

Ч.Очгэрэл - Содура

Б.Батсумъяа - Тэр жилийн тэр өдөр

М.Тэргэл - Элэг нэгтэн

Mongolian Academy Awards 2016-д өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо (фото 3)

Шилдэг найруулагч номинацид нэр дэвшигчид 

У.Уранчимэг - Атганд үлдсэн эрдэнэ 

Ж.Сэнгэдорж - Босуул 

Ж.Сэнгэдорж - Lovers

А.Батбаатар - Зангараг 

Б.Тулгаа - Зургаа дах хүсэл

Э.Оргил - Муу нүүрт

С.Баттулга - Өнөр бүл өнөө үед

Б.Жаргалсайхан - Содура 

Ө.Алтансэрээ - Тоглож болохгүй нас

Г.Эрдэнэбилэг - Үргээлэг 2

Ш.Доржсүрэн - Элэг нэгтэн  

Mongolian Academy Awards 2016-д өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо (фото 4)

Шилдэг зураглаач номинацид нэр дэвшигчид 

Д.Ангараг - Атганд үлдсэн эрдэнэ 

О.Базаррагчаа - Босуул

О.Бат-Эрдэнэ - Замбуулин дуусах болоогүй

Б.Баатар - Зангараг

Б.Тулгаа - Зургаа дах хүсэл

Э.Нэргүй - Lovers

Г.Ариунболд, Г.Нямдорж - Муу нүүрт

Г.Пүрэвсүрэн, Ю Кён Жан - Нэг өдрийн дайсан 

А.Энхгэрэл - Өнөр бүл өнөө үед

Д.Цэрэнчимэд - Содура 

О.Энхбаяр - Тайга 

Г.Цэдэнчимэд - Тоглож болохгүй нас

Б.Баатар - Үргээлэг 2 

Mongolian Academy Awards 2016-д өрсөлдөх нэр дэвшигчид тодорлоо (фото 5)

Шилдэг богино хэмжээний кино номинацид нэр дэвшигчид

Эргэж ирсэн нь - М.Аззаяа, Б.Баярсайхан

Ертөнцийн өнгө - Б.Тулгаа

Морин хуур - Б.Чингүүн

Бэлэг - Б.Сүхболд

 

 

цааш үзэх