Хайх

“Мулан” бүрэн хэмжээний кино гарна: Харин биднийг хэрхэн дүрслэх бол?

“Мулан” бүрэн хэмжээний кино гарна: Харин биднийг хэрхэн дүрслэх бол?

Disney ба Sony кино компанийн бүтээл

Text: Buro.Mongolia


Хятадын дайчин эмэгтэй Хуа Муланы дуулиас сэдэвлэсэн 3D бүрэн хэмжээний кино 2018 онд гарахаар болжээ

Анх 1998 онд "Мулан" нэртэй анимэйшн кино Disney кино компани танилцуулж байсан билээ. Тэгвэл одоо энэхүү киноны бүрэн хэмжээний 3D хувилбарыг Disney ба Sony Pictures кино компаниуд хамтарч хийх гэж байна. Deadline вебсайтын мэдээллэснээр Game of Thrones цувралын найруулагч Алекс Грейвз уг киног найруулахаар болжээ.

Киноны үйл явдалд Хуа Мулан гэх баатарлаг бүсгүй хөгшин эцгийнхээ өмнөөс дайнд явж Хүннүчүүдтэй тулалдаж, тэр ч бүү хэл ялалт авчирсан гол баатар болж байгаа тухай гардаг. Зарим нэг түүхч, судлаачид Муланы домог бодит эсэхэд эргэлзэж, маргасан байдаг. 

Disney кино компаниас "Мулан" бүрэн хэмжээний кино гарна гэж зарласнаас хойш шүтэн бишрэгчид нь киноны гол дүрд Ази жүжигчин тоглуулахыг шаардаж байгаа юм. Тэд "Цагаан Мулан байх ёсгүй" гэх хүсэлт явуулсны үр дүнд Disney гол дүрд хятад жүжигчин тоглуулна гэж амлажээ. Ямартаа ч энэхүү бүрэн хэмжээний уран сайхны кино нь 2018 оны арваннэгдүгээр сарын 2-нд нээлтээ хийхээр төлөвлөгдсөн байна. Тэр үед л Алекс Грайвз бидний өвөг дээдсийн талаар хэрхэн дүрсэлж, хэр сайн бүтээл хийснийг нь дүгнэх боломж гарах нь ээ.

цааш үзэх