Хайх

Нарны замын граффити шинэчлэгдлээ

Нарны замын граффити шинэчлэгдлээ

Ойрд цуглаагүй граффитчид 11 зурганд 200 гаруй лааз будаг зориулав

Text: Ж.Чинбат


Австралийн Мелбурн хотод амьдардаг Heesco буюу Хоснаран эх орондоо ирснээр DON PROJECT-ын стрийт артистууд цугларчээ

Өнөө өглөөний сюрприз бол Нарны замаар явж өнгөрөх хүмүүс харах шинэхэн 11 граффити байх болно. DON PROJECT төслийн "стрийт арт" уран бүтээлчид Автсралид амьдардаг Heesco -г Монголд ирснийг нь тэмдэглэж эдгээр зургуудыг зуржээ. Тэд сарын өмнө Эрдэнэт хотод олуулаа хана эрээлж, өнгө түгээсэн ч Улаанбаатарт ойрд ингэж олуулаа цуглаагүй байсан юм. Эдгээр 11 зургийг Heesco, Eto, Отгоо, Хүлэгт, Dasher, Г.Даваасүрэн, Emak, Sane two, Rusty, LineOne зэрэг уран бүтээлчид зуржээ. 

Дашрамд дурдахад Сансарын тунельд мөн өчигдөр хэсэг залуучууд Улаанбаатар хотын барилгууд бүхий нэлээд бодит дүрслэлтэй дэлгэмэл зураг зурж байсан юм. Удахгүй тэдний зургийг дуусахад стрийт арт сонирхогчид нэгэн өдөр зурагдсан эдгээр зургуудын аль нь илүү урлагтай, утга агуулгатай болсныг харьцуулах болов уу. Репэр Ка -гийн "Өнгө түгээгч" дуунд "Гудамж хананаас, үзэл бодол санаанаас" гэж өгүүлдэг. Тэгэхээр цаашдаа граффитчдийн будаг шүрших чимээ зогсолтгүй үргэлжилж, улам бүр гүн утга, уран ажиллагаатай бүтээлүүд олшрох биз ээ.

цааш үзэх