Хайх

Найзууд цувралын шинэ анги Чандлергүйгээр гарна

Найзууд цувралын шинэ анги Чандлергүйгээр гарна

Найзууд

Text: Б.Амина


Зураг:

Найзууд цувралын үргэлжлэл шинэ анги шүтэн бишрэгчдийх нь дунд багагүй хүлээлт үүсгээд байгаа ч тус анги Чандлергүйгээр гарахаар болсон байна

Цувралын тусгай ангийг NBC суваг дээр хоёрдугаар сарын 21-нд гаргахаар товложээ. Харин шинэхэн ангид хуучин жүжигчдийн бүрэлдэхүүн нэгдэж чадахааргүй боллоо. Жүжигчин Мэттью Перри (Чандлер) Лондонд байгаа тул зураг авалтад оролцож чадахгүй болсон байна. Тэрбээр Лондон хотноо хоёрдугаар сарын 2-нд тавигдаж эхлэх The End of Longing жүжигт бэлдэж байгаа аж. The Telegraph-д мэдээллэснээр Мэттью Перригийн төлөөлөгч түүнийг цувралын шинэ ангид зориулж видео хийж магадгүй хэмээн бичжээ. Дашрамд дурдахад цувралын сүүлийн анги 2004 онд гарснаас хойш 12 жил өнгөрсөн бөгөөд шинэхэн анги 237 дах анги болж гарах юм.

цааш үзэх