Хайх

Netflix хамгийн их үзэгчтэй бүтээлүүдээ нэрлэлээ

Netflix хамгийн их үзэгчтэй бүтээлүүдээ нэрлэлээ

2019 онд хамгийн олон удаа стрим хийгдсэн кино ба цувралууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix стриминг тавцан 2019 онд хамгийн их үзэгчтэй байсан бүтээлүүдээ зарласан байна. Тэд энэхүү рейтингийг боловсруулахдаа тухайн бүтээлийг нээлтээ хийснээс 28 хоногийн дотор хоёр ба түүнээс дээш минут үзсэн үзэлтийн тоог тооцоолон гаргажээ.

Жагсаалтыг Адам Сэндлер, Женнифер Энистон нарын тоглосон "Murder Mystery" инээдмийн кино тэргүүлсэн байна. Тус киног нээлтээ хийснээс 72 цагийн дотор 30,9 сая хүн үзжээ. Үүний араас "Stranger Things" цувралын гуравдугаар улирал жагссан бол удаах байранд кино найруулагч Майкл Бэйгийн бүтээсэн "6 Underground" гэх адал явдалт кино бичигдсэн байна. Мөн рейтингийн эхний 10 байранд Хенри Кавиллын тоглосон "The Witcher" цуврал, Мартин Скорсезегийн "The Irishman" зэрэг бүтээлүүд багтжээ.

2019 оны хамгийн их үзэгчтэй байсан кино ба цувралууд

1. "Murder Mystery"

2. "Stranger Things", гуравдугаар улирал

3. "6 Underground"

4. "Incredibles 2"

5. "The Irishman"

6. "The Witcher"

7. "Triple Frontier"

8. "Extremely Wicked, Shockingly Evil And Vile"

9. "The Umbrella Academy"

10. "The Highwaymen"

Түүнчлэн Netflix өнгөрсөн оны хамгийн олон үзэгчтэй байсан цуврал, баримтат кино, стэндап комеди, гадаад кинонуудыг тусад нь танилцуулжээ.

 

цааш үзэх