Хайх

Netflix онлайн дэлгүүрээ нээлээ

Netflix онлайн дэлгүүрээ нээлээ

Хайртай цувралаа дэмжих шинэ боломж

Text: Buro.Mongolia


Netflix стриминг үйлчилгээний компани Netflix.shop хэмээх онлайн дэлгүүрээ нээлээ. Энэхүү дэлгүүрт Netflix-ийн алдартай цуврал, уран бүтээлүүдээс сэдэвлэсэн streetwear хувцас, декор, гоёл чимэглэл зэргийг худалдаалах ажээ. “Бид уран бүтээлчид болон шүтэн бишрэгчдийн холбоог илүү бататгах арга замыг эрэлхийлсээр ирсэн. Харин уг дэлгүүрээр дамжуулан фенүүдэд хайртай цувралаа дэмжих боломжийг олгож, шинэ дизайнер, уран бүтээлчидтэй холбож байгаадаа бид баяртай байна” хэмээн Netflix-ийн бүтээгдэхүүн хариуцсан дэд ерөнхийлөгч Жош Саймон ярьсан юм.

Одоогоор Netflix.shop дэлгүүрт Yasuke болон Eden. анимуудаас сэдэвлэсэн streetwear цуглуулга, бэлэг дурсгалын зүйлс худалдаалагдаж байгаа бөгөөд тун удахгүй Lupin цувралаас сэдэвлэсэн цуглуулга болон Луврын Музейтэй хамтарсан цуглуулга гаргахаар төлөвлөж байгаа гэнэ.

Харин дэлгүүр дахь бүтээгдэхүүний үнэ 30-135 ам.долларын хооронд үнэлэгджээ.

цааш үзэх