Хайх

Netflix видео тоглоомын "алтан үеийн" тухай цуврал хийнэ

Space Invaders, Final Fantasy, Mortal Kombat, Pac-Man болон бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Netflix стриминг тавцан видео тоглоомын салбарын хамгийн чухал төслүүдийн талаар өгүүлэх "High Score" нэртэй баримтат цуврал бүтээхээр болсноо зарлалаа.

Энэхүү мини цуврал нь нийт зургаан ангиас бүрдэх бөгөөд XX зууны сүүлчээр гарч байсан Space Invaders, Final Fantasy, Street Fighter II, Mortal Kombat, Sonic the Hedgehog, Pac-Man, Doom зэрэг видео тоглоомуудын талаар өгүүлэх болно.

Уг цувралд алдартай тоглоомуудын зохион бүтээгчидтэй ярилцаж, хэрхэн энэ салбарт ажиллах болсон тухай нь тодруулах юм. Жишээлбэл Final Fantasy-гийн баатруудыг бүтээсэн уран бүтээлч Ёшитака Амано ажлынхаа талаар дэлгэх болно.

Дашрамд дурдахад есдүгээр сарын 7-нд Playstation компанийн түүхийг үзүүлсэн баримтат кино цацагдаж байгаа билээ. Тус цувралд Хидео Кожима, Марк Церни, Шинжи Миками нар оролцох юм.

цааш үзэх