Хайх

Нисванис хамтлаг энэ жилийн V-Rox фестивальд гоцлон тоглоно

Нисванис хамтлаг энэ жилийн V-Rox фестивальд гоцлон тоглоно

20 жилийн ойн бэлэг

Text: Ж.Чинбат


Дөрөвдүгээр сарын 9-ны өдөр Нисванис хамтлагийн 20 жилийн ойн баяр нижгэр боллоо. Монголын рок, амьд хөгжмийн хамгийн гол хамтлаг, уран бүтээлчид оролцсон энэхүү тоглолт дээр Нисванис хамтлаг V-Rox олон улсын фестивальд оролцох урилгаа гардан авлаа

Анх 1996 оны дөрөвүгээр сарын 9-нд эхний бэлтгэлээ хийснээр үүсгэн байгуулагдсан Нисванис хамтлаг 20 нас хүрлээ. Нисванис хамтлагийн төрсөн өдрийг тохиолдуулан Монголын рок, амьд хөгжмийн шилдэг хамтлагууд жил бүр нэгдэж, Нис Нис фестиваль нэртэй тоглолт зохион байгуулдаг бөгөөд энэ жилийн тоглолт хамгийн нижгэр тоглолт боллоо. Тоглолтонд Нисванис хамтлаг анхны бүрэн бүрэлдэхүүнээрээ тайзан дээр гарсан ба бүх цомгийнхоо хамгийн гол, гол уран бүтээлүүдээс тоглосон юм. Мөн энэ тоглолтын үеэр жил бүр ОХУ-ын Владивосток хотноо зохион байгуулагддаг V-Rox амьд хөгжмийн фествивальд Нисванис хамтлаг гоцлон тоглох уран бүтээлчээр уригдсан болохыг албан ёсоор мэдэгдлээ. 

Нисванис хамтлаг энэ жилийн V-Rox фестивальд гоцлон тоглоно (фото 1)

V-Rox наадам 2016 оны наймдугаар сарын 19-21-ны хооронд зохион байгуулагдах ба Нисванис хамтлаг тус фестивальд оролцож буй гурав дах монгол хамтлаг болж байна. Нисванис хамтлагийн 20 жилийн ойн баярын бэлэг болгож Амина Мунди энтертэйнмэнт клуб, Нисванис хамтлагийн фен клуб хамтран тус фестивальд оролцоход шаардлагатай ажлыг зохион байгуулжээ. 

Дашрамд дурьдахад V-Rox фестивальд 2015 онд The Colors, 2014 онд Mohanik хамтлагууд Монгол улсаа төлөөлөн оролцож байсан юм. 

цааш үзэх