Хайх

Нью-Йоркийн алдартай дэлгүүрүүдээр виртуал аялал хийцгээе

Шинэ жилийн чимэглэлтэй шилэн хоргууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Google Нью-Йорк хотын хамгийн шилдэг шинэ жилийн баярын чимэглэлтэй алдартай дэлгүүрүүдээр виртуал аялал хийдэг вебсайт гаргажээ

Шинэ жил, Зул сарын баяр хаяанд ирсэн энэ үед Google компани Window Wonderland гэдэг вебсайтыг танилцууллаа. Хэрэглэгчид өөрийн ухаалаг утас эсвэл компютерыг ашиглан энэхүү вебсайтаар дамжуулж Нью-Йорк хотын хамгийн алдартай дэлгүүрүүдээр виртуал аялал хийх боломжтой.

Window Wonderland дээр Louis Vuitton, Tiffany, Bloomingdale's, Burberry, Cartier гэх мэт 18 бутикийн шинэ жилийн баярын чимэглэлийг харж болно.

Та эдгээр дэлгүүрүүдийн зургийг слайд болон панаром хэлбэрээр үзэх боломжтой. Хамгийн гайхалтай нь хэрэглэгчид эдгээр дэлгүүрүүдийн бүтээлч захирлуудын аудио хөтчийг сонсож болох юм.

цааш үзэх