Хайх

\"Оддын дайн\" дэлхийн рекордыг тэргүүллээ

"Оддын дайн" дэлхийн рекордыг тэргүүллээ

Нэн даруй

Text: Б.Амина


Зураг:

Алдарт цувралын долоодугаар анги дэлхийн өөр уулс орнуудад нээлтээ хийж ч амжаагүй байхдаа рекорд тогтоогоод байсан бол дахин шинэ амжилт дагууллаа

"Оддын дайн" киноны долоодугаар анги АНУ-д нээлтээ хийсэн долоо хоногтоо 247 сая доллар цуглуулж рекорд тогтоогоод байсан. Өмнөх рекордыг "Jurassic World" кино нээлтээ хийснээс долоо хоногийн дотор 208 сая долларын орлогоороо тогтоогоод байсан билээ.

Харин дэлхийн прокатын рекордыг "Jurassic World" 524,9 сая доллараар тэргүүлж байсан бол харин "Star Wars: The Force Awakens" 528 сая долларын орлого олж жагсаалтыг тэргүүлж эхэллээ. Колин Треворроугийн бүтээл дэлхийд зэрэг нээлтээ хийсэн бол, Жей Жей Абрамсын бүтээл Хятад улсад нээлтээ хийж амжаагүй байгаа гэдгийг дурдах хэрэгтэй болов уу. Учир нь Хятадад жилд олон улсын 24 киноны нээлт хийхийг зөвшөөрдөг тул "Оддын дайн" нэгдүгээр сарын 9-нийг хүртэл хүлээх хэрэг гараад байгаа. Тиймээс Жей Жей Абрамсын шинэхэн бүтээл дахин өөр рекорд тогтоох нь гарцаагүй боллоо.

 

цааш үзэх