Хайх

Тони Старкын байшинг түрээслэх боломжтой боллоо

Тони Старкын байшинг түрээслэх боломжтой боллоо

Хоногийн 800 ам.доллараар

Text: Бюро 24/7


Зураг:

"Avengers: Endgame" кинонд "Төмөр хүн" буюу Тони Старкын амьдарч байсан байшинг одооноос эхлэн Airbnb-гээр дамжуулан түрээслэх боломжтой болжээ. Хэрэв та санаж байвал тус кинонд Тони Старк ой модоор хүрээлэгдсэн нэгэн модон байшинд гэр бүлийнхээ хамтаар амьдарч буйгаар гардаг билээ.

Киноны зураг авалтад ашигласан гаднаа тагттай энэхүү модон байшин нь Жоржия мужийн Атланта хотоос 30 минутын зайд байрладаг байна. Нуурын эрэг дээр баригдсан энэхүү байшин нь дотроо гурван унтлагын өрөө, гурван угаалгын өрөө, гал тогоотой бөгөөд дээд тал нь зургаан хүн амьдрах боломжтой аж.

Airbnb-гийн вебсайтад дурдагдсанаар зочид модон байшинг хамгийн багадаа гурван хоногоор түрээслэх хэрэгтэй гэнэ. Сонирхуулахад өмнө нь тус байшинг хоногийн 335 ам.доллараар түрээслэх боломжтой байсан бол Avengers киноны шүтэн бишрэгчдийн дунд эрэлт ихтэй байсан тул эзэд нь үнээ 800 ам.доллар болгон огцом нэмжээ.

Тони Старкын байшинг түрээслэх боломжтой боллоо (фото 1)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

Сэтгэгдэл бичих

цааш үзэх